Тархины цахилгаан бичлэгийг системтэй сурах нь

Uncategorized
Wishlist Share

About Course

Topic 1 — EEG үндэс
→ 01. EEG физиологи ба нэр томьёо
→ 02. Электродын 10–20 систем
→ 03. Montage ба тохиргоо

Topic 2 — EEG тайлбар
→ 04. Хэвийн EEG
→ 05. Артефактууд
→ 06. Хэвийн долгионууд
→ 07. Нярайн EEG
→ 08. Хүүхдийн EEG

Topic 3 — Эмгэг EEG
→ 09. Non-epileptiform EEG
→ 10. Epileptiform EEG
→ 11. Epilepsy syndromes
→ 12. EEG case interpretation.  

Course Content

ТЦБ сургалтын үндсэн хичээлүүд

  • EEG Measures Summated Activity
  • Тайван үеийн мембраны потенциал ба үйлийн потенциал
  • EEG дохио хэрхэн үүсдэг вэ?
  • Цахилгаан диполь (Electric Dipoles)
  • Давтамж (Frequency)
  • Далайц (Amplitude)
  • Морфологи
  • Олон улсын 10–20 систем (International 10–20 System)
  • Хоёр туйлт холболт I: Холбох зарчим (Bipolar Montages I: Setup)
  • Биполяр монтаж II: Төрлүүд (Bipolar Montages II: Types)
  • Референс (Лавлах) монтаж (Referential Montages)
  • Дэлгэцийн хурд / Бичлэгийн хурд (Page Speed)
  • Шүүлтүүр
  • Мэдрэг чанар (Sensitivity)

Хэвийн ТЦБ

Артефакт
EEG-д артефакт (artifact) гэдэг нь тархины өөрийн цахилгаан идэвхжлийг илэрхийлээгүй аливаа бичлэг, дохиог хэлнэ. Артефакт нь физиологийн, цахилгаан-техникийн болон орчны хүчин зүйлээс үүсч болно. Артефактыг танихын ач холбогдол Артефактыг зөв таних нь EEG тайлбарлахад чухал боловч заримдаа төвөгтэй байдаг. Учир нь артефакт: EEG бичлэгийн бараг бүх хэсэгт тохиолдож болно. Тархины цахилгаан идэвхжлийн анатомийн тархалт, локализацийн зарчмыг заавал дагахгүй. Жинхэнэ тархины идэвхжилтэй давхардан холилдож болно. Заримдаа тархины хэвийн болон эмгэг долгионтой маш төстэй харагдана. Хэмт (rhythmic) шинжтэй болж, бүр таталтын EEG идэвхжилтэй андуурагдах боломжтой. Артефактын үндсэн эх үүсвэр 1. Физиологийн артефакт Нүд анивчих, нүдний хөдөлгөөн Булчингийн идэвхжил ECG / зүрхний цахилгаан идэвхжил Хөдөлгөөн Хөлрөлт 2. Цахилгаан-техникийн артефакт Электродын контакт муудах Electrode pop 50/60 Hz цахилгааны interference Кабель болон төхөөрөмжтэй холбоотой шуугиан 3. Орчны артефакт Орчны цахилгаан төхөөрөмж Өвчтөний ор, тоног төхөөрөмжийн хөдөлгөөн Гаднын механик болон цахилгаан нөлөөлөл Артефакт уу, тархины идэвхжил үү? Артефактыг сэжиглэхдээ дараах асуултуудыг тавина: → Анатомийн хувьд боломжтой тархалттай юу? → Physiologic field үүсгэж байна уу? → Ойролцоох сувгуудад логик байдлаар тархаж байна уу? → EEG-ийн бусад сувгуудтай (EOG, ECG, EMG) холбоотой юу? → Өвчтөний хөдөлгөөнтэй цаг хугацааны хувьд давхцаж байна уу?

Хэвийн долгионууд
Хэвийн EEG хувилбарыг эмгэг гэж хэт үнэлэхээс зайлсхийх EEG-д хэвийн суурь идэвхжил болон артефактаас гадна хэвийн тархины олон төрлийн долгион, хэм ажиглагдаж болно. Туршлага багатай үед эдгээр нь эпилептиформ идэвхжил эсвэл эмгэг өөрчлөлт мэт харагдаж болдог. Яагаад чухал вэ? Хэвийн EEG хувилбарыг эпилептиформ идэвхжил гэж буруу үнэлбэл: Хэвийн EEG → “Хэвийн бус” гэж дүгнэх → Буруу оношлох → Шаардлагагүй шинжилгээ → Шаардлагагүй эмчилгээ гэсэн үр дагаварт хүргэж болно. Тиймээс EEG тайлбарлахдаа хэвийн хувилбаруудыг зөв таньж, жинхэнэ эпилептиформ идэвхжилээс ялгах нь маш чухал. Хэвийн хувилбаруудын жишээ Өмнөх хэсгүүдэд үзсэн: Mu rhythm Wicket waves RMTD Lambda waves BETS / Small Sharp Spikes 14 & 6 Hz positive spikes 6 Hz phantom spike-and-wave зэрэг нь эпилептиформ мэт харагдаж болох хэвийн EEG хувилбарууд юм. Яаж хэт үнэлэхгүй байх вэ? Хурц эсвэл хэмтэй activity харагдсан үед зөвхөн морфологид тулгуурлахгүй. Байрлал, field, давтамж, далайц, aftergoing slow wave, evolution, суурь хэмд үзүүлэх нөлөө болон өвчтөний сэрүүн/нойрны төлөвийг хамтад нь үнэлнэ. Эдгээр хэвийн хувилбарууд хүн бүрийн EEG-д заавал илрэхгүй. Тиймээс хэвийн EEG-ийн background-ийг тодорхойлоход заавал байх шаардлагатай шинжүүд биш. Гол зарчим: Хурц харагдсан бүхэн эпилепси долгион биш. Хэмтэй харагдсан бүхэн таталт биш.

Нярайн үеийн ТЦБ
Тархины EEG наснаас хамааран өөрчлөгдөнө. Төрснөөс хойш 4 долоо хоног хүртэлх хүүхдийг нярай (neonate) гэж нэрлэнэ. Энэ үед тархи маш эрчимтэй хөгжиж байдаг тул нярайн EEG нь насанд хүрэгчдийн EEG-ээс эрс ялгаатай харагдана. Насанд хүрсэн хүний EEG-д ноцтой эмгэг гэж үнэлэгдэх зарим шинж нярайд насны онцлогт тохирсон хэвийн үзэгдэл байж болно. Нярайн хэвийн EEG-д ажиглагдаж болох шинжүүд Тархмал удаашрал (diffuse slowing) Тасалдалтай байдал (discontinuity) Асинхрон байдал (asynchrony) — хоёр талын идэвхжил бүрэн зэрэгцэхгүй байж болно Урвалын идэвх сул (minimal reactivity) Эдгээр шинж нь нярайн тархи боловсрох тусам аажмаар зохион байгуулалттай болж, нярай → нялх → хүүхэд → насанд хүрэгчдийн EEG-ийн хэв шинж рүү шилжинэ. Гол зарчим Нярайн EEG-г насанд хүрэгчдийн EEG-ийн шалгуураар үнэлж болохгүй. EEG тайлбарлахдаа хүүхдийн: жирэмсний нас + төрсний дараах нас → postmenstrual age (PMA) → тухайн насанд тохирох EEG maturation гэсэн зарчмаар үнэлэх нь чухал

Хүүхдийн ТЦБ
Хүүхдийн EEG аажмаар насанд хүрэгчдийн хэв шинж рүү шилжинэ Төрснөөс хойш 1 сар өнгөрөхөд хүүхэд нярайн үеэс нялх үе (infant)-д шилжиж, EEG шинжилгээнд нярайн хязгаарлагдмал montage-оос стандарт 10–20 системийн бүрэн montage руу шилжинэ. Гэхдээ нялх болон хүүхдийн EEG нь шууд насанд хүрэгчдийнхтэй адил болдоггүй. Тархины боловсролтын явцтай зэрэгцэн суурь хэм, давтамж, зохион байгуулалт, нойрны элементүүд болон posterior dominant rhythm наснаас хамааран аажмаар өөрчлөгдөнө. Хүүхдийн EEG-г тайлбарлах гол зарчим Хүүхдийн EEG-г үнэлэхдээ тухайн насанд: Суурь идэвхжил ямар байх ёстой вэ? Альфа долгион (PDR) хэдэн Hz байх ёстой вэ? Хоёр талдаа симметр байна уу? Anterior–posterior gradient хөгжсөн эсэх Нойрны хэвийн graphoelement-үүд насандаа тохирч байна уу? Удаан долгион тухайн насанд физиологийн байж болох уу? гэдгийг хамтад нь үнэлнэ. Альфа долгионы хөгжил Хүүхдийн EEG-ийн хөгжлийг үнэлэхэд хамгийн хэрэгтэй үзүүлэлтүүдийн нэг нь альфа долгионы давтамж юм. Тархи боловсрох тусам: Альфа долгионы давтамж ↑ өөрөөр хэлбэл бага насанд удаан байсан posterior rhythm нас ахихын хэрээр хурдсаж, аажмаар насанд хүрэгчдийн 8.5–12 Hz хүрээнд орно. Neonate → Infant → Child → Adult Neonatal montage → Full 10–20 montage Удаан, боловсроогүй background → Илүү зохион байгуулалттай EEG Удаан posterior rhythm → Нас ахих тусам хурдсана → Adult alpha rhythm Хүүхдийн EEG-г зөв тайлбарлахын тулд “насанд хүрэгчдийн EEG-тэй адилхан уу?” гэж биш, “энэ насанд хэвийн хөгжлийн түвшинд байна уу?” гэж үнэлнэ.

Эпилепсийн бус ТЦБ-The Nonepileptiform EEG
Nonepileptiform EEG abnormalities гэдэг нь ТЦБ-д хэвийн бус өөрчлөлт илэрсэн боловч эпилептиформ spike/sharp-wave discharge биш, өөрөөр хэлбэл эпилепсийг шууд илтгэхгүй өөрчлөлтүүдийг хэлнэ. Эдгээр өөрчлөлт нь тархины тархмал эсвэл голомтот үйл ажиллагааны алдагдал байгааг илэрхийлж болно. Үндсэн хэлбэрүүд ТЦБ-ийн өөрчлөлт Гол утга Generalized slowing Тархмал cerebral dysfunction / encephalopathy Focal slowing Тухайн хэсгийн focal cerebral dysfunction Polymorphic delta activity Structural lesion-ийг сэжиглэж болно FIRDA / GRDA Тархмал rhythmic delta activity TIRDA Temporal rhythmic delta; эпилепситэй хүчтэй холбоотой байж болно Attenuation / suppression Кортикал үйл ажиллагаа буурсныг илтгэж болно Asymmetry Нэг талын cerebral dysfunction эсвэл skull defect зэрэг шалтгаантай байж болно Breach rhythm Гавлын ясны дефект/краниотомийн дараах өөрчлөлт Excess beta Эмийн нөлөө, ялангуяа benzodiazepine/barbiturate Triphasic morphology Ихэвчлэн encephalopathy-ийн хүрээнд үнэлнэ Гол зарчим Abnormal EEG ≠ Epilepsy ТЦБ хэвийн бус байна гэдэг нь заавал эпилепси гэсэн үг биш. Жишээлбэл: Diffuse slowing → encephalopathy-г дэмжинэ харин Focal slowing → focal cerebral dysfunction / structural lesion-ийг сэжиглүүлнэ. Тиймээс nonepileptiform өөрчлөлтийг өвчтөний нас + ухамсрын түвшин + эмийн хэрэглээ + дүрс оношилгоо + клиник шинжтэй хамтатган тайлбарлана.

Эпилепсийн эмгэг долгион
Epileptiform discharges гэдэг нь ТЦБ-д илрэх, кортикал нейронуудын хэт сэрэмтгий болон хэт синхрон идэвхжлийг илтгэдэг хэвийн бус долгион юм. Эдгээр нь тухайн өвчтөнд таталт үүсэх хандлага (seizure propensity) байгааг дэмжих ч дангаараа эпилепсийн онош тавихад хангалтгүй. 🧠 Үндсэн морфологи Эпилептиформ разряд дараах хэлбэрүүдтэй байж болно: Spike — <70 ms Sharp wave — 70–200 ms Spike-and-wave Polyspike Polyspike-and-wave Эпилептиформ разрядыг таних гол шинж 1. Хурц морфологи Долгион background-аас тод ялгарсан, огцом налуутай байна. 2. Appropriate field Ойролцоох хэд хэдэн электродод физиологийн тархалттай electrical field үүсгэнэ. 3. Phase reversal Bipolar montage-д тухайн discharge-ийн максимум байрлалыг тодорхойлоход тусална. 4. Aftergoing slow wave Spike/sharp wave-ийн араас удаан долгион дагалдах нь эпилептиформ шинжийг дэмжинэ. 5. Background disruption Разряд нь тухайн үеийн хэвийн суурь идэвхжлээс тод ялгарч, background-ийг тасалдуулсан мэт харагдана. 📍 Тархалтаар нь Focal → Нэг тодорхой cortical region → Жишээ: temporal, frontal, centrotemporal Multifocal → Хоорондоо хамааралгүй ≥2 голомт Generalized → Хоёр талын өргөн тархсан, ихэвчлэн синхрон discharge ⚠️ Epileptiform ≠ Seizure Энэ ялгаа маш чухал: Interictal epileptiform discharge (IED) → таталтын хооронд илэрч болно → seizure propensity-г дэмжинэ. Electrographic seizure → зөвхөн нэг spike биш → тодорхой хугацаанд үргэлжилж, ихэвчлэн evolution буюу давтамж, морфологи, далайц эсвэл тархалтын өөрчлөлттэй байдаг. Артефакт болон хэвийн хувилбараас ялгах Wicket waves, BETS, Mu rhythm, vertex waves, breach activity, electrode artifact зэрэг нь хурц харагдаж болох тул зөвхөн “spiky” морфологиор нь epileptiform гэж дүгнэхгүй.

Seizure EEG — Таталтын үеийн EEG
Seizure EEG буюу ictal EEG pattern гэдэг нь тархины эмгэг цахилгаан идэвхжил тодорхой хугацаанд үргэлжилж, ихэвчлэн evolution буюу хувьсан өөрчлөгдөх EEG хэв шинжийг хэлнэ. EEG дээр таталтыг сэжиглэх гол шинжүүд нь давтамж, морфологи, далайц эсвэл тархалтын өөрчлөлт (evolution) юм. Үүнд хэм аажмаар хурдсах/удаашрах, долгионы хэлбэр өөрчлөгдөх, нэг хэсгээс бусад электрод руу тархах зэрэг орно. ACNS-ийн критериэр periodic discharges >2.5 Hz давтамжтай ≥10 секунд үргэлжилбэл electrographic seizure-ийн шалгуур хангаж болно. Мөн тодорхой evolution бүхий epileptiform/rhythmic activity нь таталтын хэв шинжийг дэмжинэ. EEG-ийн эхлэлээр нь ерөнхийд нь focal-onset seizure болон generalized-onset seizure гэж ялгаж харж болно.

Student Ratings & Reviews

No Review Yet
No Review Yet
Scroll to Top